Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын сониноос...


Хоёр Солонгосын удирдагчдын анх удаагийн түүхэн уулзалт хилийн цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд эхэллээ. 1953 оны Солонгосын дайнаас хойш Умардын удирдагч анх удаа Өмнөд Солонгосын нутагт хөл тавьж буй явдал болж байна.

Мун Жэ Иний уулзалт хийж буй зорилго: Хоёр Солонгосыг эвлэрүүлэх, нэгтгэх, харилцаагаа сайжруулах, Солонгосын хойгийн энх тайван байдал гэж мэдэгдсэн.

Харин Ким Жон Уны зорилго тийм ч тодорхой биш гэж ажиглагчид үзэж байна. ОУ-ын удаа дараагийн чангатгасан хориг Ким Жон Уныг хэлэлцээр хийхэд хүргэсэн гэх байр суурь давамгайлж байна.

Хоёр удирдагчдын уулзалт одоо хэлэлцээрийн шатандаа явж байна. Сонирхуулахад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Пхеньяны гоймон авчирч өгчээ. Тэрбээр “Би танд Пхеньянаас “нэнмён” авчирлаа. Өнөө орой хүлээн авалт дээр та үүнийг идэж үзвэл их сайхан байх болно” хэмээсэн байна.  Ер нь Ким Жон Ун тун хошин нэгэн бөгөөд уулзалтын ширээнд суугаад “Арай холоос ирснээрээ би эхлээд ярьчих уу” хэмээн хошигноод авчээ.

Ким Жон Ун "Хилийн заагийг алхаж гарлаа. Амархан даваад ирлээ. Тийм ч өндөр байсангүй. Тэгсэн мөртлөө энд ирэх хүртэл 11 жил өнгөрчээ. Энэ бол их хугацаа. Өнгөрсөн 11 жилд алдсан бүхнээ эргүүлж авахын төлөө сэтгэлээ нэгтгэж зүтгэцгээе" хэмээсэн юм. Харин Мүн Жэ Ин “Ийм ойрхон байхад чи яагаад ирдэггүй байсан юм бэ? Ер нь бид ийм ойрхон хэрнээ яагаад уулздаггүй байсан юм бол” гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх