Дуучин Д.Отгонжаргал баруун аймгуудаар...


Өнөө цагийн эмэгтэй дуучдаас уянгалаг сайхан хоолой, бие хаа, гоо үзэсгэлэнгээрээ эрхгүй ялгарч чаддаг нэгэн бол СТА, дуучин Д.Отгонжаргал. Түүний “Хайрлахын жаргал” нэртэй хоёр дахь бие даасан тоглолт нь Монгол бөхийн өргөөнд 3-р сарын 6 нд болж Улаан-баатарчуудыг байлдан дагуулж, чансаатай дуучин гэдгээ батлан харуулсан. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар нь “B sound” продакшин, тайзан дээрх найруулга, бүх зүйлийг “ACE" интертаймент” хариуцан ажилласан аж. 

Түүний "Хайрлахын жаргал" тоглолт Монгол орны дөрвөн зүг найман зовхистот суугаа сонсогч түмнийхаа сонорыг мялаахаар аян замдаа аль хэдийнээ гараад байна. 

Мөн 21 аймгаар тойрох аялан тоглолт богц арвинтай баруун аймгуудын нутгаар тоглогдох тов гарсан байна.

Архангай аймаг 5-р сарын 6

Өвөрхангай 5-р сарын 7

Баянхонгор 5-р сарын 8

Говь-алтай 5-р сарын 9

Ховд 5-р сарын 10

Баян-өлгий 5-р сарын 11

Увс 5-р сарын 12

Завхан 5-р сарын 13

Хөвсгөл 5-р сарын 15 

Сэлэнгэ 5-р сарын 16 нд тус тус 19 цагаас тоглогдоно.

М.Дайриймаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх