“Оогий” буюу О.Оюунцэцэг тушаал дэвшив...


Дэлхийн өнцөг булан бүрт Монголынхоо нэрийг эерэгээр гаргаж яваа манай олон залуу үеийн төлөөллүүд  бий. Тэдний нэг О.Оюунцэцэг өөрийн нэрийн Oogii брэндийг үүсгэн байгуулж, матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй. Тэрбээр мөн Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “RackCorp” компанийн PR менежерээр ажилладаг бөгөөд хурдтай өргөжиж буй тус компанийг саяхан Монголд салбараа нээхэд голлох үүргийг гүйцэтгэжээ.

Мөн саяхан тушаал дэвшсэн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан ийн хуваалцлаа: “Өнөөдрөөс тушаал дэвшин Австралийн хамгийн том IT компани RackCorp -ийн PR Захирлын албан тушаалд албан ёсоор томилогдлоо. Хамт олон, гэр бүлийнхэндээ талархъя. Нэрний минь урд Аавын минь нэр, Монгол улс минь хамт дуудагддаг тул илүү, бүр илүү хичээнэ ээ. #ҮүрэгХариуцлага” хэмээн баярт мэдээгээ түгээжээ.

Тэрбээр Сиднейн Технологийн Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр, Баруун Сиднейн их сургуульд мультимедиа чиглэлээр тус тус магистр хамгаалсан Оогий өмнө нь Австралийн “TVS”, Монголын “Ийгл” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай. Түүний брэндийн хувьд өндөр өсгийт, цүнх, утасны гэр зэргийг могой болон матар, үхрийн арьсаар хийдэг онцлогтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх