Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” УСК”-ны нээлтээс...


“Яллагч” Монголын уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Уг кино  нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх болох авилга хээл хахуул, хүчирхийлэл гэх мэтчилэн нийгэмд болж бүтэхгүй болгоныг харуулахыг зорьжээ.

Яллагч / Reparation-н зураг.

Тус киног “Belgute pictures”, “Three Flames pictures” хамтран бүтээсэн бөгөөд найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Эрдэнэбилэг ажилласан байна. Түүний хувьд уг кино өөрийн бие дааж найруулсан гурав дахь уран бүтээл юм. Киног хоёр жилийн өмнө ОХУ-д болсон Андрей Каравайкины бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдал нь Солонгост 10 жил хараар ажиллаж, гэр бүл, охин Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирснээр эхэлдэг. Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх эцэг хүний өвдөг нь сөхөрсөн ч сэтгэл сөхрөхгүйгээр бүгдийг өөрийнхөөрөө шийдэж, шийтгэнэ. Харин киноны эсрэг дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Гаднаа сайн хүн мэт харагдах ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийддэг баян бизнесмений дүр юм. Киноны дүрүүдэд Г.Маргад-Эрдэнэ, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар дүр тогложээ.

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” УСК-ны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх