Саунд ордог жирэмсэн эмэгтэйчүүдийн 90 хувь нь хүндрэлгүй төрдөг


Хүмүүс сауныг жингээ хасах, арьсаа зөөлөн бологох төдийхнөөр ойлгодог. Тэгвэл тогтсон хугацаанд ордог хүний  ордоггүйчүүдийг бодвол ханиад томуугаар өвчлөх нь хэд дахин бага байдаг гэнэ. Мөн зүрхний шигдээс тусах эрсдэлээс сэргийлж өгдөг. Германы эмч Краузын ажигласнаар тогтмол саунд орж байсан жирэмсэн эхчүүд төрөхдөө 90-ээс дээш хувь нь ямар ч хүндрэл бэрхшээлгүй амар хялбар төрсөн байна. Эдгээр ээжүүдээс гарсан хүүхдүүд жирийн хүүхдүүдээс биеийн эсэргүүцэл илэрхий сайтай өсөж байж. Герман, Орос, Финлянд зэрэг саун их хэрэглэдэг орнуудад хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт саунд орцгоодог. Тиймээс ч тэд илүү чийрэг, ханиад томуунд амархан өртдөггүй гэнэ. Сауныг сонгосноор зүрхний шигдээс тусах эрсдэлийг бууруулдаг байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь эергээр нөлөөлдөг. Үүний шалтгаан нь, саунд сууснаар цусны даралт буурч, дархлааны тогтолцоо идэвхжин, зүрхний үйл ажиллагаа сайжирдагтай холбоотой байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх