Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн манай улсад ажиллаж буй ОУВС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улс төр Admin Галаа 2018 05 сар 09 738

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2018.05.09) Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дах суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдал болон ирээдүйн хандлагын талаар ярилцаж, санал солилцов

Уулзалтад Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн эдийн засагчид болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх