Долоон жилийн хугацаанд 2 сая 22 мянган мод тарьжээ


“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэх болсон. Тэгвэл энэ жил 5 дугаар сарын 12-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр мод тарих ажил өрнөнө. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Иймд уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлж өргөн хүрээнд хамруулах болсон билээ. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 3 газарт мод тарихаар төлөвлөжээ. Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьдаг уламжлалтай. Энэ удаа “Монгол наадам” цогцолбор болон цэвэрлэх лагийн талбайд УСУГ-аас зохион байгуулан мод тарих юм. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт уг арга хэмжээ зохион байгуулна. Мод тарьж байгаа газар бүрт үзэсгэлэн худалдаа давхар явуулах юм. Мөн 2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байна. Харин эргээд арчилж, хамгаалан ургуулах нь хамгийн том ажил байдаг. Иймд иргэдийг тарьсан модоо цаашид арчилж хамгаалан ургуулахыг Нийслэлийн ЗДТГ-аас уриалж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

иргэн 2018 05 сар 10

доороо чулуутай газар мод тариад, доороо устай,сул шороотойгазар байшин бариад байгаа хүмүүсийг яана даа. Хэзээ ойлгох бол доо,