Солонгосын визний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө


Нийгмийн даатгалын Ерөнхий газар, БНСУ-ын Элчин сайдын яам, ЦЕГ хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хурлаар Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар, түүнийг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгөх аж.  Хоёр улс хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бол БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн статистик бий. Гэвч виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг байна.

Иймд иргэдийг энэ мэтчилэн хохирохгүй байх чиглэлээр мэдээлэл өгөхөөр болжээ. Хурал НДЕГ-ын байранд 11.00 цагаас болно. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 05 сар 13

Үнэн шүү, ядарсан ард олноо гадны хүмүүстэй нийлээд дарамтлаад байх юм, та нарын шударга байгаа нь хаана байна, Энэ хүмүүс чинь аргаа барьж л амьдарч байна шүү дээ,

Зочин 2018 05 сар 10

Элдэв бичиг баримт шаардахаар л ингэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч б.гаа юм.Түүнийг чинь иргэд өөрсдөө мэддэггүй юм.Зүгээр л визгүй болооч.Танай орон чинь "бар" орон шүү дээ.Манай дөнгөж 1сая хүн л танайд очно шүү дээ.

зочин 2018 05 сар 10

хуурамчаар ч болов бичиг гаргаад гадагшаа явж эх орондоо мөнгө олоод л ирэгл дээ Дэмжихгүй байж бас дарамтлаад. Одоо бүр гадны элчин сайдын газартай хамтраад ард иргэдээ дарамтлах юм даа гэх шиг их ажил хийж дээ