Өнчирч хоцорсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байр бэлэглэлээ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүртээ асуудлуудыг шийдвэрлэж явна. Энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа. Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг ажээ.

Тэд орон байр хүсэж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байжээ. Энэ асуудал өмнө нь Засгийн газрын түвшинд яригдсан бөгөөд хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн байж. Аймгийн ЗДТГ-аас хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайдын тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулжээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 05 сар 11

Барлалаа

Зочин 2018 05 сар 11

Барлалаа

Зочин 2018 05 сар 11

Баярлалаа танд Буян нь дэлгэрэгээ

Эх оронч 2018 05 сар 10

Энэ сайхан хандлага үйлсийг тогтмолжуулмаар байна! Тэрнээс биш наадмын үзүүр түрүү гээд наадмын ногоон зүлгэн дээр тийчигнэн уйлж эрхэлдэг Бүрэнтөгс, эсвэл барилдана гэхээс "зодолддог" Батсуурь мэтийн махан толгойнуудад давхар давхар бай шагнал өгөх биш, ийм үнэхээр аргагүй болсон ард иргэ

зочин 2018 05 сар 10

Маш их баярлалаа. Асуудлыг зөв шийдлээ. Тэд нарын төрсөн биений махан нүүрээрээ, ард түмний итглийг алдасан хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулж, хатуу шийтгэл хүлээлгэхгүй бол 2020 онд МАН,АН гарахгүй өөр 3 дахигч нарч болзошгүй

Зочин 2018 05 сар 10

Маш их баярлалаа.Төр засагдаа.Дүү нар минь эцэг эхийнхээ хайр халамжийг төр засаг нагац эгчээсээ авч сэргэлэн цовоо өсөн торниж сурч хүмүүжээрэй.Та нар мундаг шүү.