Өнөөдөр болох үйл явдлууд


09.00 цагт Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн салбарын албан хаагчид суулт зарлана.Утас: 99733431

09.00 цагт  “Туушин” зочид буудалд “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” зөвлөгөөн болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ“олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт БСШУСЯ-д Болсовсрол, соёл, шинжлэх ухааны салбарт жендерийн талаар баримтлах бодлогыг танилцуулна.

11.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Инновацийн үзэсгэлэн 2018” болно.

11.00 цагт ТЕГ-т “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа болно.

11.00 цагт Ялалтын талбайд нийслэлийн хороодын дунд Гамшгаас хамгаалах буухиа тэмцээн болно.

11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Бяцхан зорчигч” аяны нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хумс, сормуус урлалын олон улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд Монгол дахь Энэтхэгийн соёлын төвөөс "Хүүхдийн хөгжлийн төлөө" сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулна. Утас:89448090

12.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ОХУ-ын Элчин сайдын яам, “Новости Монголии" сонин хамтран зохион байгуулсан зохион бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Архангай аймагт болох Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт Гэрлэх ёслолын ордонд “Бид нэг гэр бүл” өдөрлөг болно.

15.00 цагт Вьетнам улсын Ханой хотын Намын хорооны төлөөлөгчид Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуультай танилцана.

15.00 цагт УИД-т “Монголын экспортын шилдэг бүтээгдэхүүний экспо” болно. Утас: 99088028

20.00 цагт “Гэрэлт гудамж”-ны 2018 оны зуны нээлтийн үйл ажиллагаа болно. 325044, 88080750, 91113191

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх