Жүжигчин Одноогийн нэг өдөр...


Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б. Одончимгийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Өнөө цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр "Аз жаргалын шок" уран сайнхы киноны гол дүрийг амжилттай бүтээн, үзэгчдэд аз жаргалын шок-ийг мэдрүүлж, олонд танигдаж байсан. Уг кинонд тоглохоосоо өмнө УДЭТ хэмээх урлагийн их айлын өндөр босгыг давж ороод дөрвөн жил болсон байдаг.

Үүнээс хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, олон киноны гол дүр бүтээж, авъяас чадвараа батлан харуулаад амжсан. Мөн “Гэгээн муза-11” наадмаас “Шилдэг залуу жүжигчин”-ний шагнал хүртсэн авьяаслаг жүжигчин. Түүний хувьд эршүүд дүр бүтээдэг юм шиг цаанаа л эмэгтэй хүний ур ухаан, ялдам байдлыг хослуулж чаддаг гэдгээрээ үеийнхээ жүжигчдээс ялгардаг жавхаалаг нэгэн.

Дашрамд сонирхуулахад хамгийн сүүлийн уран бүтээл нь өнгөрсөн өвөл нээлтээ хийж, үзэгчдыг байлдан дагуулсан “Зүрхний хилэн” уран сайхны кинонд тоглосон. Хоёр хөөрхөн хүүхдийн ээж Одноо уг кинонд тоглож байх үедээ хөл хүнд байсан гэдэг. Урлагийн салбарт өөрийн гэсэн хэв маяг, авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ ялгарч чаддаг эрч хүчтэй энэ эмэгтэйн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Энэ асуултын хариултыг доорх бичлэгээс үзнэ үү?

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

САЙН БАЙНА. АМЖИЛТ 2018 05 сар 13

БАЯР ХҮРГЭЕ