“Voice” шоуны шилдэг оролцогч Ц.Энгүүн шалгагдаж байна


"Voice Mongolia" шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал тэрбээр аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан бөгөөд үүнээс үүдэн сошиалаар нэг шуугиад байгаа. Үүний дагуу харьяаллын цагдаагийн хэлтэст шалгаж байгааг баттай эх сурвалж мэдээлж байна.

Энгүүний хувьд HD монгол телевизээр шууд дамжиж үзэгч олонд хүрсэн “Voice Mongolia” шоуны шигшээ найман оролцогчийн нэгээр шалгарсан. Түүнийг Ука шүүгч багаасаа итгэл хүлээлгэн авч үлдсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх