Дуучин Г.Эрдэнэтунгалагийн нэг өдөр...


Нийтийн дууны урлагт хоолойны цараа сайтай хэмээн үзэгч олноо таашаагдсан СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг өнөө цагийн дуучдын өнгө төрхийг тодорхойлж яваа нэгэн. Тэрбээр цэвэр урлагийн гэр бүлээс мэндэлсэн дуучин бөгөөд түүний ээж Д. Цэцэрлэг, аав Г.Гаваасүрэн хоёрыг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ.  Тэгвэл түүний эмэгтэй дүү нар нь ч бас шаггүй авьяаслаг бөгөөд бас л урлагаар амьдрахаар шийдсэн гэдэг.

Тэрбээр 2003 онд “Ханьсахын жаргал” хэмээх анхны уран бүтээлээ СТА, дуучин Т.Батсайхантай хамтран дуулж олны хүртээл болгосноос хойш “Бодолд өнжсөн хайр”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу “Дуулж л явахаас даа”, “Хайрлаарай”, “Зангаараа амраг” гээд олон хит дууг тайзнаа эгшиглүүлэн, хэдийнээ арван таван жилийг үджээ. Энэ олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд өөрийн гэсэн орон зай, нэр хүндийг бий болгож чадсан.

Дашрамд сонирхуулахад түүний аав МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МУСТА, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, ээж СУИС-ийн багш, хүндэт профессор, МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, уран бүтээлч дүү нар болон жүжигчин Г.Оюунтунгалаг, хөгжимчин Г.Оюун-Эрдэнэ, Консерваторын сурагч  түүний ганц охин Э.Есүй нарын хамтран “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан 05 дугаар сарын 15-ны өдрийн 19.00 цагаас UB palace-ийн концертийн их танхимд ганцхан удаа “Ханьсахын жаргал уран бүтээлийн хурим” гэр бүлийн тоглолтыг зохион байгуулах болжээ.

Урлагийн гэр бүлд өссөн, авьяаслаг уран бүтээлч эмэгтэйн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Энэ асуултын хариултыг доорх бичлэгээс үзнэ үү?

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх