”Voice” шоунаас хос төржээ


Амралтын өдөр бүр үзэгч олныг цэнхэр дэлгэцийнх нь өмнө суулгадаг хүлээлттэй шоу бол яах аргагүй "The Voice Of Mongolia" шоу нэвтрүүлэг билээ. Тус нэвтрүүлэгт оролцогчид өнгөрөгч амралтын өдрүүдэд "Mongolian songs" буюу  Монгол дуу дуулан өрсөлдөж, хагас шигшээ тоглолтод оролцох эрхээ олж авсан. Тэгвэл Ука шүүгчийн багаас Ц.Энгүүн, Б.Батбаяр, шүүгч Ононбатын багаас Б.Өсөхбаяр, Э.Энхсүх, шүүгч Болдын багаас О.Бүжинлхам, Ж.Ариунжаргал, Отгонбаяр шүүгчийн багаас Г.Мөнх-Эрдэнэ, А.Болормаа нар тус тус шалгарч үлдсэн юм. Эдгээр найман оролцогч шилдэгт үлдэн цааш өрсөлдөх юм. Дашрамд сонирхуулахад, "Voice" шоунаас шинэхэн хос мэндэлсэн гэнэ шүү. Энэ урт хугацаанд байнга хамтдаа дасгал сургуулилтаа хийдэг учраас хос төрөх нь ойлгомжтой болов уу. Энэ хосууд маань дуучин Укатай хамт аялалыг цааш үргэлжлүүлэхээр болсон оролцогч Батбаяр, Маргад нар шууд нэвтрүүлгийн үеэр нэгнийхээ уруул дээр"үнсэж" байгаад үзэгчдэд баригдсан гэнэ лээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх