Н.Оюундарь гишүүний дүү Элчин сайд болж чадсангүй...


Гарын таван хуруунд багтах элчин сайдуудаа томилж чадахгүй жил тойрон эргэлдэж буй манайх шиг улс ер нь байдаг болов уу. За ямартаа ч үлдсэн хэдэн сайдуудаа томилох асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж эхэлсэн. Гэвч Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн Элчин сайдууд дунд өмнө нь дэвшүүлж байсан зарим нэгэн хүний нэр байсангүй. Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад оронд суух зарим Элчин сайдын нэрийг УИХ -тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Засгийн газраас Элчин сайдаар томилох зургаан хүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бол хоёр нь буюу Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар тэнцсэнгүй. Уг нь жилийн өмнө Г.Тэнгэрийг Японд, Н.Чимгүүндарийг Канадад суух Элчин сайдаар УИХ -ын нэгдсэн чуулганаар томилсон ч, Ерөнхийлөгч Х.Баттулга өдийг болтол итгэмжлээгүй юм. Гадаад харилцааны салбарт ажилласан туршлага нимгэн гэсэн үндэслэлээр удтал хүлээсэн тэднийг Засгийн газар өөр улсад буюу Н.Чимгүүндарийг Тайланд, Г.Тэнгэрийг Австрали руу томилохоор дахин санал болгосон. Гэвч Ерөнхийлөгчөөс УИХ -д хүргүүлсэн Элчин сайдууд дунд тэдний нэр байхгүйгээс харахад энэ удаа мөн татгалзсан бололтой.Ийн Н.Оюундарь гишүүний дүү Элчин сайд болж чадсангүй...

Н.Чимгүүндарийн хувьд УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү гэдгийг олон хүн мэдэж байгаа болов уу. Түүний талаар мэдээлэл төдийлөн тодорхой бус. Монголын анхны сэхээтэн, зохиолч, Англи, Герман хэлийг төгс эзэмшсэн бичгийн хүмүүн Н.Наваан-Юндэнгийн зээ охин тэрбээр 1983 онд төрсөн. Н.Оюундарь гишүүн Н.Чингүүндарь, Н.Билгүүндарь, Н.Урианхай гэсэн гурван дүүтэй бөгөөд бүгд Герман зэрэг улс орнуудад өндөр боловсрол эзэмшчээ. Канадад Элчин сайдаар суух Н.Чингүүндарь нь 2016 онд Засгийн газар байгуулагдсаны дараа Сэлэнгэ аймгийн уугуул Ж.Эрдэнэбатын зөвлөхөөр томилогджээ. Мөн 2008-2012 онд МАН-ыг Засгийн эрх барьж байх үед Парис хотноо консулаар томилогдон ажиллаж байсан аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ГАЙХАГЧ 2018 05 сар 16

МОНГОЛД ӨӨР ХҮН БАЙХГҮЙ ЮУ? ЗЗВАЛ ЭНЭ?

zochin 2018 05 сар 16

Томилоогүй нь зөв ш дээ. Мэргэжлийн бус хүнийг.

zochin 2018 05 сар 16

Томилоогүй нь зөв ш дээ. Мэргэжлийн бус хүнийг.

zochin 2018 05 сар 16

Томилоогүй нь зөв ш дээ. Мэргэжлийн бус хүнийг.

Иргэн 2018 05 сар 16

Нас шүд цусны шалгуур заавал байх учиртай . Төр мөнгөнии шалгуураа даруй зогсоох нь зүйтэй . Улс орны эрх ашгииг годгор охин. Шалдан банди нарт даатгах нь учир дутагдалтай

Зочин 2018 05 сар 16

Ер нь УИХ-ын гишүүд, шүүгч, элчин сайд гээд чухал албан тушаалд 40-өөс дээш гээд нас заачихмаар юм. Төрийн албанд өнгө, мөнгөний шалгуураар тэнцүүлдгийг болиулах хэрэгтэй

Зочин 2018 05 сар 15

Дуртай юмыг зүгээр явуулчихгүй дээ. Чадал чансаа муу байж болох боловч уусан идсэн, үзсэн дуулснаараа мань мэтээс илүү байж таарна. Энэ томчууд чинь хүүхдүүдээ багаас нь бодлоготойгоор бэлдэж байна. Буруу ч юм байхгүй л дээ. Чадаж л байвал одоо яахав.