2018 оны 05 дугаар сарын 15-ны 20 цагаас 05-р дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 20-нд баруун аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Өрнийн зурхай 

Аргын тооллын 5 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 1, Чөлөөт эх одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьeэгийн тасагт ажиллана. Утас:99179899, 89115872

09.00 цагт Сүхбаатарын талбайдээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтын өмнөх суулт үргэлжилнэ. Утас: 99733431

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах “INSPIRE” стратeгийн хэрэгжилтийн зөвлөгөөн болно.

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: Тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.

10.30 цагт НМХГ-т 2018 он гарснаас хойш гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2017-2018 оны төгсөлтийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх “Эрдмийн баяр” арга хэмжээны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэочний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар мэдэгдэл хийнэ. Утас:99733431

15.00 цагт МУИС-ийн Номын санд "Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй: Харьцуулсан судалгаа" шинэ номын танилцуулга болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх