Дахин сар хоригдохоор болсон С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын бие муудав


Энэ сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан  Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан билээ. Тодруулбал шүүхээс  С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргаж, харин Б.Ариунсанг монгол улсын хилээр гарахыг хориглож, батлан даалтанд гаргаад байсан юм. Тэгвэл өчигдөр буюу 2018 оны 5 сарын 15-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал боллоо.  Шүүхээс тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийд гаргалаа. Б.Бямбасайханы өмгөөлөгч шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж "Шүүх бүрэлдэхүүн зөвхөн прокурорын хүсэлтийн дагуу шийдвэрлэж, хориод байна. Мэтгэлцэхгүй, хорих учир шалтгаанаа тайлбарлахгүй ийм тохиолдолд шүүх хурал хийх шаардлага байхгүй. Б.Бямбасайханы бие тааруухан, хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа. Зүрх нь өвдсөн учраас нарийн шинжилгээ хийлгэх шаардлага бий" хэмээн мэдэгдсэн юм. Мөн Сангийн сайд асан С.Баярцогтын бие ч сайнгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 05 сар 17

Арчаатай амьсгаанууд бололтой бичигчид ээ хүний ХОХИЙГ дуудах ч сайн биш дээ. Биет хүн биеэрээ, ҮРТ хүн үрээрээ гэдгийм даа. Та нарт юу тохиолдохыг хэлж мэдэхгүй болохоор хүмүүсийг доромжлох, тавлах хэрэггүй дээ.

Атарсайхан 2018 05 сар 16

Арчаагүй амьсгаанууд хийсэн хэргээ нэр төртэй үүрээд гарахгүй бие нь муудаж гэнээ

хх 2018 05 сар 16

нялцгай амьтад үхэхнээ хохьнь жаахан чангалахл хэрэгтэй тэгвэл бүх булайгаа дэлгэнэдээ

хх 2018 05 сар 16

нялцгай амьтад үхэхнээ хохьнь жаахан чангалахл хэрэгтэй тэгвэл бүх булайгаа дэлгэнэдээ