Монгол залуугийн амь насыг Хятадууд 1.6 жилийн ялаар үнэлэв...


Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Шинь шинь ххк-ны далд уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Тунгуан майнз” компанид ажилладаг О гэх залуу Хятад ковшын жолооч Ма гэгчийн машинд мөргүүлэн амь насаа алдсан харамсалтай хэрэг 2016 оны 10 сард  гарсан билээ. Тэгвэл тус хэргийг Дорнод аймгийн эрүүгийн шүүх хэлэлцэж уг хэргийг үйлдсэн БНХАУ-ын иргэн Ма гэгчид нэг жил 6 сарын ял оноожээ.

Уг хэргийн талаар эргэн сануулбал Шинь шинь ххк-ны далд уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Тунгуан майнз” компанид ажилладаг О гэх залуу нь машин хана хоёрт хавчуулагдан амь насаа алдсан байдаг. Ма гэгч нь ачааны том машинтай ачилт хийх явцдаа О г машинтай нь мөргөж амь насыг нь бүрэлгэсэн юм. Цагдаагийн мөрдлөгөөр уг хэргийг гэнэтийн осол байх магадлалтай гэж үзсэн байдаг. Хятад ковшын жолооч Ма нь уруу газар гулгаж, машинаасаа гарах гэж байсан хохирогч О-г машинтай нь мөргөсөн аж. Улмаар О нь хана, машин хоёрын завсар хавчуулагдаж амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Уг хэргийг Ма гэх Хятад иргэн зориудаар үйлдэж машинийг нь түрэн хананд хавчуулан амь насыг нь бүрэлгэсэн байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж. Учир нь тус машин ковш хоёрын зогсож байсан газар налуу биш тэгш газар юм байна. Ковш гулгаж очиж мөргөх ямар ч нөхцөл байгаагүй газар гэнэ. Санаандгүй мөргөх ч нөхцөлгүй аж.

Анх хэргийн газарт үзлэг хийхэд машинийг нь хажуу талаас нь мөргөөд 2, 3 метр түрсэн байжээ. Хохирогч О нь машиндаа орж амжилгүй нас барсан байдалтай олдсон байна. Тус хэргийг нүдээр харсан гэрч бараг байхгүй гэнэ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг шинжилгээ хийхээр ирэхэд нь тус компанийн удирдлагууд буруу газар зааж өгсөн байна. Санаатай, санамсаргүй нь аль нь ч байсан хүний амь настай холбоотой хэрэгт ийм хөнгөхөн ял оноож байгаа нь шүүгчдэд нөлөөлөл орсон гэж хардахад хүргэж байгааг талийгаачийн ар гэрийнхэн ярьжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх