Төрийн цагдаа торгуулийн хуудсаа гадаад хэлээр хэвлэж өгөхөөр чинь...


 

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Монгол улсын Замын цагдаа торгуулийн хуудсаа гадаад хэл дээр хэвлэж өгсөн талаар цөөнгүй хэрэглэгч жиргэ, пост бичих болов. Судлаад үзтэл үнэхээр гадаад хэлээр торгуулийн хуудсаа хэвлэж өгчээ. Энэ талаар Замын Цагдаагийн газраас тодруулахад "Торгуулийн хуудас хэвлэдэг машины хэлийг нь сольж сонгож чадахгүй ийм асуудал үүслээ. Ийм хуудас авсан хүмүүсээс хүлцэл өчье" гэсэн хариултыг өгсөн юм. Төрийн цагдаа торгуулийн хуудсаа гадаад хэлээр хэвлэж өгөхөөр чинь яах болж байна. Тусгаар улс мөн үү, эсвэл... гэх бодол өөрийн эрхгүй бодогдох...

Уг нь хуулиндаа бол "Төрийн албан ёсны хэлийг хэрэглэх:

5.1.Монгол Улсын төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна.

5.2.Монгол улсад амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцана.

5.3.Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллага эх хэлээрээ Монгол Улсын эрх бүхий байгууллагад хандах бол орчуулгыг хавсаргана.

5.4.Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтөлнө.

5.5.Монгол Улсын хуулийн этгээдийн албан бичгийн маягт, тамга, тэмдгийн бичээсийг төрийн албан ёсны хэлээр үйлдэнэ.

5.6.Энэ хуулийн 5.5-д заасан албан бичгийн маягтыг гадаад хэлээр үйлдэх шаардлагатай бол төрийн албан ёсны хэлээр бичсэн үгийн доод талд гадаад үгийг бичиж, үсгийн хэмжээг багасгасан байна.

5.7.Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно.

5.8.Монгол Улсын эрх бүхий байгууллага гадаад улс, олон улсын байгууллагад тухайн улсынх нь хэлээр албан бичиг явуулахад орчуулгыг төрийн албан ёсны хэлээр үйлдэж албан хэрэгт үлдээнэ.

5.9.Олон улсын болон хоёр талын төрийн албан ёсны чанартай хурал, семинар, зөвлөгөөн, хэлэлцээрт Монгол улсыг төлөөлөн оролцож буй этгээд гадаад хэл хэрэглэж болно.

5.10.Монгол улсаас гадаад оронтой байгуулах гэрээ, хэлэлцээрийг төрийн албан ёсны хэлээр үйлдсэн байна.

5.11.Монгол Улсын нэгдэн орох олон улсын гэрээ, конвенцыг төрийн албан ёсны хэлээр орчуулсан байна.

5.12.Энэ хуулийн 5.9-д заасан хурал, семинар, зөвлөгөөн, хэлэлцээрийн тэмдэглэл, хэлсэн үг зэрэг албан ёсны баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр орчуулж баримтжуулна.

5.13.Бүх шатны боловсрол олгох сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Энэ заалт үндсэн ба мэргэжлийн сургалтаа гадаад хэлээр явуулдаг сургалтын байгууллагад үл хамаарна.

5.14.Суралцагчид /Монгол Улсын иргэн/-ын дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэсний цөөнх байвал сургалтыг тухайн хэлээр явуулж болно.

5.15.Энэ хуулийн 5.14-т заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлнэ. Казах иргэдэд үндэсний болон төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлнэ.

5.16.Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримтална.

5.17.Төрийн албан хаагч, олон нийтийн хэвлэл, мэдээллийн ажилтан нь монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёог хэрэглэх зохих түвшний мэдлэг, чадвартай байна.

5.18.Төрийн албан ёсны хэлэнд дүйх үг, нэр томьёо байхад гадаад үг, нэр томьёо хэрэглэхийг хориглоно." хэмээн заасан байдаг. Тэгэхээр энэхүү асуудлыг үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргах бүрэн эрхтэй юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 05 сар 17

udahgui iregnii unemleh ingej garhad gaihaltgui yum bnaaaa daaa