Энэ оны эхний дөрвөн сард 25,310 хүүхэд мэндэлжээ


Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа. Мэдээллээс эрүүл мэндийн салбарт гарсан онцлох өөрчлөлтүүдийг танилцуулъя. 

Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 25,140 эх амаржиж, 25,310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2,500 (11.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 2,520 (11.1%)-иор тус тус нэмэгдсэн байна. Энэ оны 4 дүгээр сард 6,584 эх амаржиж, 6,639 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 32 (0.5%)-оор, амьд төрсөн хүүхэд 15 (0.2%)-аар буурсан байна. 1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 4 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна. Эхийн эндэглэл 2018 оны эхний 4 сард 7 болж, өмнөх оны мөн үеэс 2 (40.0%)-оор нэмэгдсэн байна. Харин 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 28 болж, өмнөх оны мөн үеэс 6-гаар нэмэгджээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх