Хэнтий аймагт түймэр гарчээ


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар ойн түймэр гарчээ. Тодруулбал гал гарсан гэх дуудлагыг өчигдөр 15:00 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашинтай, мөн  орон нутгийн 32 иргэн, хоёр автомашин, 10 морьтой түймрийн голомт руу явжээ. Өнөөдөр 06:15 цагийн байдлаар түймрийн голомтоос 20 км-т явж байгаа тухай мэдээллийг өгсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх