Экс Ерөнхий сайдууд сар хоригдоно


Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татан хорих 461-рангид саатуулан сар шахам хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл экс Ерөнхий сайд нарыг дахин нэг сар хорихоор боллоо. Тодруулбал тэдний хүсэлтийг хүлээж авах эсэхийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж хүсэлтийг шүүгч хянах боломжгүй гэж үзсэн байна. 

Тодруулбал С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын өмгөөлөгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр 1 сараар сунгаж шийдвэрлэсэн байх тул уг хүсэлтийг шүүгч хянах боломжгүй гэж үзсэн байна.Учир нь уг Ерөнхий шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүхийн шийдвэр нь захирамжид заасан хугацааг дуустал хүчинтэй байна хэмээсэн аж. Шүүх хуралд экс Ерөнхий сайд нар ирээгүй, бөгөөд цахимаар оролцсон байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

түмэн ардууд 2018 05 сар 16

хуультай төр нь төр шиг оронд насаараа буюу ялын дээд хэмжээг авна ш дээ. юун нэг сарын асуудал

АРД 2018 05 сар 16

ХОЁРЫН ХОЁР ЕРӨНХИЙ САЙД НЬ ХҮНД ХЭРЭГТ ХОЛБОГДСОН.ШИВШИГ. АН МАН ХОЁР НАМЫН Л БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ.