ЭВЕРЕСТИЙН зулайд дахин нэгэн Монгол хүн хөл тавилаа


Эверестийн зулайд дахин нэг Монгол уулчин хөл тависан баярт мэдээг хүргэж байна. Тодруулбал Улаанбаатарын цагаар өнөөдөр 13.47 цагт Ж.Бямбасүрэн дэлхийн ноён оргил Эверестид /8848m/ амжилттай авирлаа. “Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулсын спортын мастер тэрбээр энэхүү авиралтад 2017 оноос эхлэн бэлтгэж эхэлжээ. Өнгөрөгч сарын сүүлээр Нипал улсыг зорьсон Ж.Бямбасүрэн энэ долоо хоногт Эверестийн үндсэн авиралтаа эхлүүлсэн бөгөөд гадаадын найм, ширва долоо нийт 15 хүний багт багтсан. Тэрбээр тавдугаар сарын 10-ны өдөр “Интернэт тасраад холбогдож чадсангүй. 14-16-ны өдрийн аль нэг өдөр нь оргилын авиралт хийх боллоо. Спортын хөдөлгөөнийг харж байгаарай. Удахгүй явна гэж мэдэж байсан ч ийм хурдан гэж бодсонгүй' гэж өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр энэхүү авиралт болж, тэрбээр Монголын уулчдын Эверестид гарсан буухиаг үргэлжлүүллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх