Эмч нар үсээ хусахад хүрлээ


Эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмж өгөхийг шаардсан суулт дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Тэдний суултад хөдөлмөр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг салбаруудын албан хаагчид нэмэгдсэн байна. Тэд цалингаа шат дараатайгаар нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм. Энэ үеэр зарим эмнэлгийн байгууллагын эмч нар үсээ хусуулж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ. Тэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зурагтай баг зүүж, үс хусах үйл явдлыг зохион байгуулав. Мөн тэд энэ дөрвөн хоногын суултаараа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны цалинг нэмэх бодит шийдвэр гаргах хүртэл тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдсээр байгаа юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмар “Цалин нэмэгдүүлэх шаардлагын суулт үргэлжилж байна. Төрийн түшээд бидний суултыг үл тоомсорлож байна. Суултаа үргэлжлүүлж тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ бид удаа дараа сануулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчид “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа уламжилсан. Энэ асуудлаар өнөөдөр уулзах гэж байна” гэв.
Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга өнөөдөр суултад оролцож буй хүмүүсийн төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцохоор болсон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ган 2018 05 сар 18

Монгол улсын эмэгнэл. Цалин нэмэхэд мөнгө хэрэгтэй. Төрийн байгууллагын төсөвийг хэдхэн татвар төлөгч нуруундаа үүрээд явж байна. Харин өдөр ирэх тусам төрийн гэх эмнэлэг сургуулийн ёроолгүй сав томорсоор тэр савыг цалингаа голсон сэтгэлгүй хүмүүс эзэлсээр байна. Тийм учраас төрийн эмнэлэг, сургуул