"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ удирдлагаа солихоор хуралдаж байна


Яг одоо "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ хуралдаж буйг баттай эх сурвалж өгүүллээ. Шуурхай хурлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сольж байгаа сурагтай. Тус компанийн захирлаар 2016 оны 9 сарын 30-нд Ц.Түмэнцогт  томилогдон өдийг хүртэл ажиллаж байгаа билээ. Тэгвэл "ах" намынхан ээлжит халаа сэлгийгээ хийж, түүнийг сольж, оронд нь Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг зүтгүүлж байгаа гэнэ. 

П.Ганхүүгийн хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн.  Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй нэгэн юм. Өмнө нь Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч дарга, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан туршлагатай. 

“Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэх, компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулахаар ажилладаг билээ. "Эрдэнэс Монгол" группд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК,“Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК хамаардаг юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх