2018 оны 05 дугаар сарын 16-ны 20 цагаас 05-р дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус,  өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй бороо шивэрнэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18,19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Өрнийн зурхай

Аргын тооллын 5 сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Гөрөөсөн толгой одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт Төрийн ордонд "Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018" малчдын улсын зөвлөгөөн болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” улсын зөвлөгөөн болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “UPR дунд хугацааны тайлан”-гийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Дижитал шилжилт буюу төрийн үйлчилгээнд блокчейн технологи ашиглах нь” хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт БХБЯ-нд "Тэнхлэг зууч" компанийн гүйцэтгэсэн “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг хүлээлгэн өгөх ёслол болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Гэр хороолол хөдөлгөөнаас жагсаал зохион байгуулна. Утас:99043049

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “Цусны даралтаа хянаж сурцгаая!” уриан дор “130/80” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын допингийн эсрэг төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 1110 км явган аялсан УБТЗ-ын залуучууд, ахмадуудыг хүлээн авах ёслол болно.

12.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" танхимын нээлт болно.

12.00 цагт ГХЯ-нд "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно.

14.00 цагт Монголын Театрын музейд “Олон улсын музейн өдөр”-т зориулсан “Театрын урлаг таны гэр бүлд” арга хэмжээ болно.

14.00 цагт “Мишээл Экспо” төвд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдхүүн үйлчилгээ технологи -2018” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт МУИС-ийн Номын санд МУИС болон Кубын эрдэмтэд Биотехнологи, элэгний вирус, хорт хавдраас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Гал үндэстэн холбооноос “Эх орны төлөө-Их эргэлт” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх