Д. Сумьяа тун удахгүй хуримын урилгаа тараана


Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа хуримандаа бэлдээд тун завгүй байгаа сурагтай. Тодруулбал баатар маань ирэх наймдугаар сарын билэгт сайн өдөр хуримаа хийхээр урьдчилсан тов гаргаад байгаа юм байна. Мэдээж  алдарт жүдочын хайрыг татсан, хань нь болох залууг хэн бол гэж олон хүн таамаг дэвшүүлж байгаа болов уу. Учир нь Д.Сумъяа найз залуугаа тун чиг нууцалдаг нэгэн. Тэгвэл түүний найз залуу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл юм. Хоёр жилийн өмнөөс жүдочин бүсгүйтэй хөтлөлцөн гүйж, Хөдөлмөрийн баатрын найрнаар нь анх олны нүдэнд харагдсан Х.Цогтгэрэл саяхан хадмууддаа очиж, хадаг тавьсан гэнэ. Хүмүүст мэдэгдээгүй л болохоос хосууд багагүй хугацаанд үерхэж байгаа гэдэг. Ийн эх орныхоо нэрийг тив дэлхийд дуургасан тамирчин бүсгүй их спортын "тогоо"-ноосоо ханиа сонгож, тоонот гэрт толгой холбон, айлын бэр, хүний гэргий болох нээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 05 сар 17

Сайхан хосууд аз жаргал хүсье