Б.Хаш-Эрдэнэ чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо


Чөлөөт бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотод болж байна. Энэхүү тэмцээн нь 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа аж. Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн баярт мэдээг дуулгалаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх