Шалгалтаар 136 сая төгрөгийн эмийг хураан авчээ


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний 5 сарын байдлаар гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг ханган ажилласан тухай хэвлэлийн бага хурал хийлээ.

Шалгалтын явцад БНЭУ-аас импортлосон 6 нэр төрлийн Монгол улсад бүртгэлгүй, нийт 150 орчим сая төгрөгний эм байгаа юм. Тэгвэл “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас бүртгэлгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас 7 нэрийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг импортлосон байна. Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх