Сүхбаатарын талбайд гурван үйл явдал зэрэг болж байна


Эмч, сувилагчдын тэмцэл үргэлжилсээр...

Эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмж өгөхийг шаардсан суулт тав дахь өдрөө Сүхбаатрын талбайд үргэлжилж байна. Тэд өчигдөр  үсээ хусуулж, тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн. Мөн тэдний суултад хөдөлмөр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг салбаруудын албан хаагчид нэгдээд байна.

Өнөөдөр даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр...

Өнөөдөр даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан "Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн зүгээс "Цусны даралтаа хянаж сурцгаая" гэсэн уриан дор өнөөдөр төв талбайд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өдөрлөгт дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношлогоо үзүүлдэг “Интермед”, “Улаанбаатар Сонгдо”, “Грандмед”, “Мөнгөнгүүр”, “Номун” зэрэг эмнэлгүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөөг өгч, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж майхантай жагсав...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж, "Гэр хороолол" хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Жагсаалд оролцогчид 100 гаруй майхан барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд Хотын даргыг огцрохыг шаардаж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Amaraa 2018 05 сар 17

Ih l sain sanhuujuulj zohion baiguulaltand oruulsan jagsaal tsuglaan bn da