Номын баяр болно


Жил бүр уламжлал болгон Сүхбаатарын талбайд номын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод удаж байгаа юм. Гэтэл энэ жил номын баярыг зохион байгуулахад асуудал гарсанд олон нийт, ялангуяа зохиолчид, номын хорхойтнуудын шүүмжлэлд өртөөд байсан. Тэгвэл ирэх долоо хоногт номын баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах зөвшөөрөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олгожээ. ‘Номын соёлт ертөнц’ төрийн бус байгууллагаас зохион байгуулах  “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баяр  24  энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт төв талбайд болох ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх