Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийлээ


Улсын нэгдсэн төв эмнэлэг Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлээ. Тодруулбал өчигдөр буюу 2018 оны 05 сарын Улсын нэгдсэн төв эмнэлэгт цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг хийсэн байна. Энэхүү хагалгаа нь тус эмнэлэгт  хийгдэж буй анхны зүрх шилжүүлэх суулгах хагалгаа төдийгүй Монгол улсад ч хийгдэж буй анхны тохиолдол юм.


Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран цаашид нийт гурваас дөрвөн хүнд хийхээр төлөвлөж байгаа юм. Юта их сургуулиас ирсэн баг долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зүрхний мэс заслын эмч, мэдээгүйжүүлгийн эмч, перфузлогич, бусад албаныхан багтсан байна. Тэд хагас жилийн дотор 25 орчим зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг аж. Нэгдүгээр эмнэлэгт зүрхний мэс засал хийхийн тулд туршилтын мэс заслын лабораторийг тавдугаар сарын 10-нд шинээр байгуулж, гахайд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх зэрэг бэлтгэл ажлуудыг урьдчилан хангажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЗОЧИН Уржигдар

1-Р ЭМНЭЛГИЙН ЭНЭ ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА АМЖИЛТГҮЙ БОЛЖ 2 ХҮН НАС БАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭЭД БАЙСАН НЬ ЮУ БОЛСОН БЭ? ОЧИРБАТ НЬ ҮҮНИЙ УЛМААС АЖЛААСАА ХАЛАГДЛАА ГЭЭД БАЙСАН, ҮНЭН БОДИТ МЭДЭЭ ОРУУЛААЧЭЭ???

хх 2018 05 сар 26

Очирбат даргын маань зураг гараагүй байна ш дээ яана аа

emch 2018 05 сар 25

ganbat emch bol mundag busad n reklamnii huuheldeinuud

emch 2018 05 сар 25

hagalgaanii oroond gaduur halattaigaa zogsdog teneguud mongochuudaas oor haana ch baihgui

emch 2018 05 сар 25

baasanjaviinhiideg gej iu baisan um be salga

Gal 2018 05 сар 24

Altan gartai avarliin burhaddaa chin setgeliin bayr hurgii.Amjilt husii.

Gal 2018 05 сар 24

Altan gartai avarliin burhaddaa chin setgeliin bayr hurgii.Amjilt husii.

зочин 2018 05 сар 24

Гол нь үр дүн шүү, хэр удаан амьдрахаас үр дүн хамаарна,амжилт хүсье

Зочин 2018 05 сар 24

Агуу. Сайхан. Баяр хүргэе, эмч нартаа.

ёс зүй 2018 05 сар 24

хагалгаатайгаа зургаа авхуулаад байхдаа яадгийн ямар ёс зүйгүйн

Зочин 2018 05 сар 24

Та нар минь нь үндэсний жинхэнэ баатрууд шүү. Та бүгдийнхээ мэдлэг ур чадвараар бахархаж байна. амжилт хүсье