Нийслэлийн түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

Эрүүл мэнд Admin Галаа 2018 05 сар 31 629

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Гамшигт тэсвэртэй Улаанбаатар" төслийн хүрээнд өчигдөр НЭМГ, нийслэлийн Түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн тус үйл ажиллагаанд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын гамшгийг бууруулах олон улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх