Худалдааны яриа хэлэлцээнд ахиц гарахгүй байна

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 06 481

АНУ болон БНХАУ хоорондын худалдааны асуудлаархи яриа хэлэлцээнд сүүлийн үед дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаа тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

АНУ-ын худалдааны сайд Вилбур Росс, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ нарын өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин хотод хийсэн уулзалтын үеэр Хятад улс руу эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, фермийн аж ахуйг өргөжүүлэх замаар АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах талаар хэлэлцсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерсийн мэдээлснээр, “АНУ-ын ерөнхийлөгчийн зүгээс технологи болон оюуны өмчийг Хятадын худалдааны төвөгтэй арга барилаас хамгаалах арга хэмжээ авч байна. Талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх