Мисс М.Сэлэнгэ, Д.Уянгалянхуа, найруулагч Н.Наранбаатарын эхнэр мисс ээжүүдийг уралдуулна


Өнөөдөр чинь ёстой нөгөө тэнгэрийн од газарт бууж, өдрийн од мэт бүсгүйчүүд гэнэт гарч ирсэн өдөр үү, үгүй юу. Цаана чинь аль 2000 мянган оны эхэнд зодог тайлсан миссүүд телевиз, хэвлэлийн өмнө гарч ирсэн байна шүү. Тодруулбал “Монголын сайхан бүсгүй-2001” тэмцээнээс “Тана эрдэнэ” өргөмжлөл хүртэж, “Хамгийн гоолиг биетэй мисс”-ээр тодорч байсан М.Сэлэнгэ, 2002 оны тэргүүн мисс Д.Уянгалянхуа, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын гэргий Б.Гантуяа нар хэвлэлийн хурал хийв. Тэд "Mrs Mongolia World 2018-гоо ээж” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах гэнэ. Уралдаанд дөрвөөс найман хүүхэдтэй 60 гаруй ээж оролцож, эцсийн шатанд 30 орчим ээж шалгараад уралдааны эцсийн шатны бэлтгэлээ хангаад байгаа юм байна. Тус уралдааныг “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, “Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар”, “Алдарт эх” цахим нэгдэл хамтран зохион байгуулж байгаа аж. 

“Алунгоо эх” ТББ-ын тэргүүнээр нь Н.Наранбаатарын эхнэр Б.Гантуяа ажилладаг бол Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбооны дэд тэргүүн М.Сэлэнгэ ажиллаж байгаа юм байна. 

Д.Уянгалянхуа "Макс"-ын Ганбаатай гэр бүл бүл болсоноор тайзнаасаа бууж гэрийн эзэгтэй үүргээ биелүүлэн дөрвөн ч хүүхдийн ээж болж, "Алдарт эх"-ийн одон хүртээд буй.

Герман эртэй ханилж, гурван ч хүүхдийн ээж болоод байгаа загвар өмсөгч М.Сэлэнгэ өнгөрсөн жил зохион байгуулагдсан “MRS WORLD” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, миссийн титэм гардаад ирсэн. Тэрбээр анхны амьдралаа эмч залуутай эхлүүлж, хөөрхөн хүүтэй болсон ч удалгүй хоёр тийш болсон. Харин дараа нь Герман орныг зорьж, төд удалгүй харь эртэй ханилсан мисс бүсгүй өөрөөсөө нэлээд хэдэн насаар ахимаг нөхөртөө ихэр хөвгүүд төрүүлж өгсөн билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Монгол 2018 06 сар 07

энэ эргүү нарт өөр хийх ажил алга уу? хийх ажил байхгүй гудамж талбай цэвэрлэ.

Зочин 2018 06 сар 07

tenegt