... ТОЙМ TODAY ...


Өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 06-ний өдөр болж өнгөрсөн гол үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Соёлын өвийн суудлаар ажлын хэсгийн гишүүд Ханги-Мандал боомтод ажиллав

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, А.Ундраа нар Ханги-Мандал боомтын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авав. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Амаржих төвүүдийн гадна тохижилтын ажлууд эхэллээ

БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил нөгөөдөр буюу 6 дугаар сарын 7-нд эхлэхээр боллоо. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

У.Бямбасүрэн: Иргэдийн сэтгэл ханамжийн индекстэй болох зорилго тавьсан

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран  “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх”  төслийн хүрээнд энэ өдрүүдэд “Төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” хоёр дахь шатны сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.  Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Сайханбилэг өнөөдөр хагалгаанд орохгүй

Хоёр шахам хугацаанд хоригдож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал сүүлийн өдрүүдэд эрс муудаж, урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмч нарын зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу даваа гарагийн орой цагдан хорих ангиас суллаж, сайд нарын II эмнэлэгт хүргэсэн билээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Дурсгалт газруудын хамгаалалтын зэргийг ахиулах шаардлагатай болжээ

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан гишүүд Дорноговь аймагт ажиллалаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Орхон голд осолдсон хүү олдоогүй найм хонож байна

Орхон голд осолдсон 11 настай хүүг олдоогүй найм хонож байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхний асуудлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулав. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

"ШХАБ-т элсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдье" гэв

Хөдөлмөрийн Үндэсний Намаас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах" , ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлах тухай хэлэлцлээ. Хөтөлбөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ 2018” галт бамбар Улаанбаатар хотноо аялж байна

Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Одонтой гоо ээжүүдийг шалгаруулна

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой "Mrs Mongolia World 2018-гоо ээж” улсын анхдугаар уралдаан болж байна. Энэ талаар өнөөдөр одонтой ээжүүдийн төлөөлөл болох, мисс Н.Сэлэнгэ, Д.Уянгалянхуа нар мэдээлэл хийлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явагдана

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчин бохирдож байгаа асуудлыг таслан зогсоох, хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглахгүй хаах чиглэлээр тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ЗГХЭГ-ын даргын тушаалаар Зөвлөлдөх зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

У.Хүрэлсүх: Нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж, иргэдээ хамгаалах цогц арга хэмжээг авна

Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх