Ерөнхийлөгч 100 сая төгрөгийг хувиасаа хандивлав


Эх үрсийн баярын өдрөөр буюу 2018 оны 06 сарын 01-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулсан билээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд олон жилийн үе үеийн ажилчид нь унтах нойр, идэх хоол, ар гэрийн амьдралаа умартан зүтгэж ирсэн 90 жилийн түүхтэй тус газрыг төрөөс ийн үнэлсэн юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн "Өргөө" амаржих газрын үйл ажиллагаанд зориулж хувийн зүгээс 100 сая төгрөг хандивлахаар болжээ. Төрийн тэргүүний хандивыг тус газрын хамт олон төрөх орнуудаа шинэчлэхэд зарцуулах юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх