“ХОС ШАГАЙ”-н төрсөн өдөрт урлаг, соёлынхон "десант"-аараа бууна...


Загварын сайхан бүсгүйчүүд, урлаг, спорт, улстөрийн нөлөө бүхий эрхэмүүд гээд “Хос шагай” салонаас "одод"-ын цуваа, хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарна гэж үгүй. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл түмэн олныг сайхан харагдуулах хүндтэй үүрэг хүлээдэг тус салон хэдийн гурван нас хүрчээ. Тиймээс гурван жил хамтдаа байсан үнэнч үйлчлүүлэгчдэдээ "оддын үсчин" хэмээгддэг Хосоо, Шагай хоёр төрсөн өдрийн бэлгээ маргааш задлах гэнэ. Тодруулбал, маргааш буюу 2018 оны 06 сарын 8-нд “Шангри Ла”-д гурван насны төрсөн өдрөө “Wella” брэндтэй, сюрприз дүүрэн, сүр дуулиантайхан тэмдэглэх аж. "Насан баяр"-ын үдэшлэгт загварын акулууд, урлаг, соёлын сор болсон одууд нэгэн дор чуулахаас гадна урлагийн тоглолт, үс засалтын гайхамшигт үзүүлбэрүүд болох юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх