Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс үнэт эдлэл хулгайлсан Солонгос иргэнд ял оноолоо


Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн амны айлуудад хулгай орж, алтан бурхан, үнэт эдлэл зэрэг нь алдагдсан хэрэг гарч байсан. Тодруулбал, Нүхтийн аманд байрлах "Гачуурт"-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын зургаан айлд БНСУ-ын иргэн Пак гэгч нь Монгол иргэнтэй нууцаар нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг хулгайлсан байдаг. 

Тэгвэл уг этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Солонгос иргэнд 7 жилийн хорих ял, монгол иргэнд 5 жилийн хорих ял оноожээ. 

Хэргийг сануулвал, Тэд дээрх айлуудын цонхыг нь хагалж нэвтэрч, үнэт эдлэлийг нь хулгайлан мөн айлуудын дохиоллын систем, хяналтын камерийн бичлэгийг устгаж байсныг илрүүлсэн байдаг. 

Хулгайлсан эд зүйлсээ контейнэрт ачин, гурав хоногийн дараа хил давуулах гэж байхад нь Монголын цагдаа нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн баривчилсан байдаг юм. 

Пак өмнө нь БНСУ-д удаа дараа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан зартай нэгэн гэж хэвлэлээр мэдээлж байв. Ихэнхдээ тэрээр олны танил эрхмүүд, улс төрч, бизнесмэнүүдийг сонгон үнэт эдлэлийг хулгайлдаг байсан гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх