Хахуулийн хэрэгт холбогдсон шүүгч ОХУ-д ирэхгүй

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 08 482

ДАШТ-2018-ын үеэр ерөнхий шүүгчийн туслахаар ажиллах гэж байсан Кенийн иргэн Айден Рэнж Марва хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэн тул Орос руу явахгүй байхаар шийджээ.

Олон улсын тэмцээнүүдийг шүүх эрхийг ФИФА-гаас 2008 онд авсан тэрбээр Африкт болсон нэгэн тэмцээний үеэр 600 ам.долларын хахууль авч байгаа нь баримтат киноны дүрсэнд буусан аж. Гана улсын сэтгүүлч Анас Аремеяв Анас-ын бүтээсэн уг киног пүрэв гарагт “ВВС Аfrica” телевизийн сувгаар үзүүлжээ.

ФИФА-гийн ёс зүйн дүрмийн дагуу албаны хүмүүс үнэтэй бэлэг сэлт авахыг хориглодог юм. Марвагийн хувьд  Орост болох ДАШТ-ий үеэр ажиллахгүй гэдгээ ФИФА-д мэдэгджээ.

Марва нь ДАШТ-2018-ыг тоглолтуудыг шүүхээр томилогдсон 100 гаруй шүүгчдээс хахуулийн хэрэгт холбогдсон хоёрдахь хүн юм. Өмнө нь Саудын Аравийн хөл бөмбөгийн холбоо Фахад Аль-Мирдаси гэдэг шүүгчийн тэмцээн шүүх эрхийг хассан билээ.

Марва болон Аль-Мирдаси нар 2017 онд ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээнийг шүүж байжээ. Марва Бразилд болсон ДАШТ-2014-ийн үеэр нөөц шүүгчээр томилогдож байв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх