Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эмнэлгүүдэд шаардлагатай байсан түргэний авто машиныг хүлээлгэн өглөө


УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ сонгогдсон 41-р тойрог болох Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн хоёр автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Автомашины гардуулах үеэр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдөр Хэнтий аймгийн Батноров, Биндэр сумуудад нэн шаардлагатай байсан хоёр түргэний автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр Хэнтий аймгийн есөн сумын түргэн тусламжийн автомашин шинэчлэгдэж дууслаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгогдсон тойрогтоо ажиллах үеэр Батноров, Биндэр сумд түргэний автомашин олгох саналыг тавьсан. Орон нутагт эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийн тулд түргэн тусламжийн автомашин хамгийн чухал байдаг. Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах дараагийн ажил бол хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарах аян өрнүүлнэ. Орон нутагт хүүхдийн шүдний өвчлөл тулгамдсан асуудал болчхоод байна. Яагаад гэвэл сумдын эмнэлгүүдэд шүдний нэг ч эмч байхгүй. Шүдэндээ хүүхдүүд 18 нас хүртлээ огт эмчилгээг хийлгээгүй байгаа. Энэ жил Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл 21 аймгийн сумын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах хөтөлбөр дэвшүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийг УИХ дэмжих ёстой гэж бодож байна. 2019 онд эрүүл мэндийн яамтай хамтран Хэнтий аймгийн есөн сумын эрүүл мэндийн төвүүдийг шүдний эмч, шүдний тоног төхөөрөмжөөр хангах тал дээр хамтран ажиллана. Хэдийгээр төсөвт боломж байхгүй ч гэсэн эмч нарыг мэргэжүүлэх тал дээр анхаарна”гэлээ.

Энэ үеэр сумандаа шинэ автомашин хүлээж авсан Хэнтий аймгийн Батноров, Биндэр сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Хэнтий аймгийн Биндэр сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч н.Өсөхбаяр “Манай эмнэлэг Хэнтий аймгийн хойд сумуудад түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг сум дундын эмнэлэг. Биндэр сум уул бартаа ихтэй. Дуудлагад хаашаа явна гол гаталж явдаг,учраас эвдрэх тохиолдол их байдаг. Тийм учраас бид УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэг Хэнтий аймагт өнгөрөгч дөрөвдүгээр сард ажиллах үеэр нь автомашинтай болох саналыг албан ёсоор тавьсан. Дөрөвдүгээр сард тавьсан хүсэлтийг маш хурдан шийдэж өгсөнд манай эмнэлгийн хамт олон маш их баяртай байна” гэж ярилаа.

Хэнтий аймгийн Батноров сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч П.Лхагважав “Батноров сум Хэнтий аймгаас 110 кг, Улаанбаатар хотоос 450 км зайд оршдог. Манай эрүүл мэндийн төв нийт 3300 гаруй хүмүүст эрүүл мэндийн түргэний тусламжийн үйлчилгээг үзүүлдэг. 2016 онд манайд сумд маш их цас их орж зудтай байсан, тэр үед ЭМТ-ийн түргэн тусламжийн автомашин эвдэрсний улмаас түргэний тусламжийн үйлчилгээг хувь хүн болон өөрсдийн автомашинаар үйлчилгээг үзүүлдэг байсан. Энэ асуудлаа удаа дараа УИХ-ын гишүүдэд мэдэгдэж байсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, ЭМЯ-ын удирдлагуудад Батноров сумын ард иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжтой, бартаат замыг туулах чадалтай автомашиныг гардуулж өгч байгаа явдалд сумынхаа иргэд, эрүүл мэндийн төвийн ажилчдынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье” гэв.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 06 сар 11

Эх үүсвэрииг нь шалгаж байх ёстой . Угаасан мөнгө биш бол сайн л байна . Гэхдээ мөнгө угаалт байх магадлал өндөр

Зочин 2018 06 сар 11

Эх үүсвэрииг нь шалгаж байх ёстой . Угаасан мөнгө биш бол сайн л байна . Гэхдээ мөнгө угаалт байх магадлал өндөр