Эминемийн охин туулсан амьдралаа бусдаас нуудаг

Урлаг, Спорт Admin Галаа 2018 06 сар 08 1311

Рэпер Эминемийн цорын ганц хүүхэд болох 22 настай Хэйли Скотт хэвлэлийнхэнд хэзээ ч яриа өгдөггүй билээ. Өдгөө 45 настай Эминем болон түүний экс эхнэр Кимберли Энн Скоттын охин тэрбээр энэ удаад ярилцлага өгөхөөс мөн татгалзсан ч “Daily Mail”-ийн сэтгүүлчийн цөөн хэдэн асуултад хариулт өгчээ. Бүсгүй дуучин болохгүй гэдгээ хэлж, алдартай, олны танил хүн байхыг хүсэхгүй гэсэн байна.

Эминем, Кимберли нарын хамтын амьдрал хүнд бэрх байсан гэдэг. Сургуульд байхдаа үерхэж эхэлсэн тэд хамт байхын тулд Ким гэрээсээ зугтжээ. 1995 онд тэдний дундаас Хэйли охин төрсөн байна. Тэд дөрвөн жилийн дараа гэрлэсэн ч Ким мансууруулах бодист донтсоноос болж салжээ. Дараа нь эргээд гэрлэсэн ч 2006 онд салсан билээ. Эминем дахиж хэзээ ч гэрлэхгүй гэсэн амлалт өгчээ.Рэпер залуу өөрийнхөө охин төдийгүй Кимээс төрсөн өөр эрэгтэйн охиныг харж ханддаг аж. Эминем түүнчлэн хэдэн жилийн дараа Кимийн дүүгийн охиныг үрчилж авчээ.

Эминем туулсан амьдралынхаа хатуу хөтүүг дуундаа нэг бус удаа өгүүлж байсан билээ. Түүний охин Хэйли ч туулсан амьдралаа олноос нуудаг байна. Тэрбээр аав нь нэг удаа өнгөрсөн амьдралдаа хийсэн зүйлдээ харамсч байгаагаа ярьснаас болж эцэгтэйгээ таагүй харилцаатай байсан аж. Тэгвэл одоо тэд сайхан харилцаатай, их дотно байдаг гэнэ. Бүсгүй одоо бие даан амьдардгаа хэлжээ. Тэрбээр Мичиганы их сургуульд сурч байхдаа танилцсан найз залуу Эван МакКлинтоктойгоо хоёр жил үерхэж байгаа аж. Аав, ээж хоёр нь түүний найз залууг таатайгаар хүлээж авсан талаар Эминемийн охин ярьжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх