...TODAY ТОЙМ...


Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс үнэт эдлэл хулгайлсан Солонгос иргэнд ял оноолоо

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн амны айлуудад хулгай орж, алтан бурхан, үнэт эдлэл зэрэг нь алдагдсан хэрэг гарч байсан. Тодруулбал, Нүхтийн аманд байрлах "Гачуурт"-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын зургаан айлд БНСУ-ын иргэн Пак гэгч нь Монгол иргэнтэй нууцаар нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг хулгайлсан байдаг. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

МУИС ДҮН ЗАСДАГГҮЙ ГЭВ

Тавдугаар сарын 29-нд МУИС-ийн Оюутны Холбооноос мэдээлэл хийж нэр бүхий оюутнуудын дүнг сургуулийн удирдлагуудыг засч өөрчилдөг, МУИС мөнгөнд л үйлчилж байна гэсэн утга бүхий мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл энэ талаар МУИС албан ёсны мэдэгдэл гаргажээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Монгол, Оросын бизнес эрхлэгчид уулзаж байна

“Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар өнөөдөр (2018.06.08) “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” боллоо. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгууллаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И. Дитрих нар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Ерөнхий сайд ОУВС-ийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“Монгол-Оросын Санаачилга 2018”

“Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Гэр хорооллын “Дэд бүтцийн төв”-ийн шав тавилаа

Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эмнэлгүүдэд шаардлагатай байсан түргэний авто машиныг хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ сонгогдсон 41-р тойрог болох Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн хоёр автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“Талын салхи-2018” олон улсын мото наадам маргааш болно

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны амралтын өдөр зохион байгуулах гэж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

НЭГ ӨДӨР БАРИВЧЛАГДСАН С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАР СУЛЛАГДЛАА

Хорих 461-р ангиас хоёрдугаар эмнэлэгт шилжсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 15:00 цагаас хэлэлцэж, суллах шийдвэр гаргалаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өнөөдөр /2018.06.08/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.  Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

АЛТАН ГАДАС ОДОНГООР ОХУ, АВСТРАЛИ УЛСЫН ИРГЭДИЙГ ШАГНАЛАА

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж ОХУ болон Австрали улсын  зарим иргэдийг төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулж баяр хүргэлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“Бэлчээрээ хайрлан хамгаалъя” сэдвээр малчид зөвлөлдлөө

Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Бэлчээрээ хайрлан хамгаалъя” уриан дор малчдын бүсчилсэн зөвлөгөөнийг Дашинчилэн суманд амжилттай зохион байгууллаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх