ICAN-ий төлөөлөгчид Сингапурт ирнэ

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 09 693

Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход тус дэм үзүүлэх ёстой гэж Цөмийн зэвсэг хориглох олон улсын кампанит ажлын (International сampaign to abolish nuclear weapons, ICAN) төлөөлөгчид үзэж байна.

Тус байгууллагын төлөөлөгчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтын үеэр Сингапурт очих ажээ. Телевизийн NHK сувгаар өнөөдөр ингэж мэдээлсэн байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ICAN-ы гүйцэтгэх захирал Беатрис Фин, тус байгууллагын олон улсын зохицуулах хэсгийн гишүүн Акира Кавасаки нар орохажээ. Трамп, Ким нарын уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад тус дэмжлэг болж, цөмийн зэвсгээс ангижрах үйлсэд бусад оронд үлгэр дууриал үзүүлэх ёстой гэж ICANүзэж байна.

Байгууллагын төлөөлөгчид АНУ юм уу БНАСАУ-ын төлөөлөгчдийн хэн нэгэн гишүүнтэй уулзах эсэхийг мэдээлээгүй байна. Өмнө нь ICAN Сингапурт БНАСАУ-ын удирдагчийн буух зочид буудлын мөнгийг гаргахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм. 100 гаруй орны олон нийтийн 468 байгууллагын эвсэл болох IACN нь 2007 онд байгуулагджээ.

“Цөмийн зэвсгийг ямарваа байдлаар хэрэглэвэл учирах хүмүүнлэгийн сүйрлийн үр дагаварт анхаарал хандуулж,ийм зэвсэг хориглох тухай гэрээ байгуулахад чиглэсэн ер бусын хүчин чармайлт тавьж байгааг” үнэлэн 2017 онд тус байгууллагад Нобелийн энх тайвны шагнал олгосон юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх