Хатан хаан хагалгаанд оржээ

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 09 957

Хатан хаан II Елизавета нүдэнд нь цагаа унасан тул түүнийгээ эмчлүүлэх хагалгаа хийлгэжээ. Түүнийг VII Эдвард хааны нэрэмжит Лондон хотын хувийн эмнэлэгт хагалгаанд оруулсан байна. 

Нүдэндээ хагалгаа хийлгэсэн ч өдгөө 92 настай эрхэм дээдэс албан ёсны нэг ч арга хэмжээг цуцлаагүй гэнэ. Хатан хаан олон нийтийн газар хар өнгийн нарны шилтэй үзэгдэх болжээ. Энэ нь нүдээ хамгаалах, гам барих үүднээс хийж байгаа зүйл аж. 

Хаан ширээнд 66 жил сууж буй Хатан хааны нөхөр гүн Филипп өдгөө 96 настай билээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх