ХОРДСОН ИРГЭД “БАРС” ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС ЖИМС АВСАН БАЙЖЭЭ


Өнгөрөгч баасан гаригт “Ноён тур” амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд хордож Эрүүл мэндийн төвд хүргэгдэн иржээ. Энэ сарын 6-ны өдөр  “Багануур” ХК-ийн 40 жилийн ойн арга хэмжээ “Ноён тур амралтын газар болох үеэр 27-79 насны  нийт 72 хүн оролцсон бөгөөд 8-ны өдрөөс эхлэн гэдэс өвдөх, гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Тэдний хоёр нь Халдварт өвчин судлалын үндэсний төв, Багануур дүүргийн эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Урьдчилсан байдлаар амрагчид жимснээс хордсон байж болзошгүй юм байна.

Хордсон иргэд энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвөөс таван төрлийн жимс (тоор, амтат гуа, алим, банана, слив” худалд авсан нь тогтоогджээ. Одоогоор тус амралтын газрын үйл ажиллагааг зогсоож битүүмжлээд байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 06 сар 11

Baganuuriinkhan arkhi hi daa khordoo biz