Монгол Улс авто замын чанараар 102-т оржээ


Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг Global Сompetitiveness Index жагсаалтад дэлхийн орнуудын авто замын чанар чансааг тодорхойлсон байна. Арабын Нэгдсэн Эмират дэлхийн хамгийн сайн авто замтай орноор тодорчээ. Авто замын сүлжээ хамгийн сайн хөгжсөн орнуудыг Сингапур, Швейцарь, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонгконг, Нидерланд, Япон тэргүүлсэн. Жагсаалтын сүүлд Гвиней, Мадагаскар, Гаити, Конго орж Мавритани хамгийн сүүлд буюу 137-р байрт оржээ. Харин Монгол улс жагсаалтад 102-д орсон байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх