“ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд Робби Уильямс оролцоно


Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд Оросын дуурийн дуучин  Аида Гарифуллина болон Их Британийн дуучин Робби Уильямс нар оролцоно. Энэ тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны  /ФИФА/ хэвлэлийн алба мэдээлжээ.
Түүнчлэн нээлтийн ёслолд Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо оролцох юм байна. Нээлтийн ёслол энэ сарын 14-нд “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд нээлтийн тоглолт Орос болон Саудын Арабын багаар эхлэх юм.

Дуучин Робби Уильямс Их Британийн “Take That” хамтлагийн гишүүнээр урлагт анх хөл тавьж байсан ба 1996 онд уг хамтлагаасаа гарчээ. Р.Уильямс 12 студийн цомог гаргасан төдийгүй BRIT Awards-ын түүхэн дэх хамгийн олон шагналыг хүртсэн дуучин юм. 1990-ээд оны шилдэг дуучнаар шалгарсны дараа түүнийг Их Британийн дуу хөгжмийн урлагийн алдрын танхимд нэрийг нь мөнхөлжээ. “Intensive” цомгийг дэмжсэн түүний аялан тоглолтын тасалбар нэг өдөрт 1,6 сая ширхэг зарагдсанаар Робби Уильямсын амжилт Гиннесийн номонд бичигдэж байсан аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх