Монголчууд хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна

Эрүүл мэнд Admin Галаа 2018 06 сар 11 212

Дэлхийн 195 орны 1990-2016 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж Global Burden of Disease (GBD) нэртэй тайланг эрдэмтэд гаргажээ. Уг тайлангВашингтоны Их Сургуулийн эрдэмтэд гаргасан бөгөөд үүнд 2016 оны байдлаар Монгол Улсын 100,000 хүнд ногдох хорт хавдрын нас баралт нь 272 болж дэлхийд тэргүүлсэн тухай мэдээлэгджээ. 

 

Тодруулбал, манай улс элэгний болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж, зүрх судас, элэг ходоодны өвчлөлөөр дээгүүр байр эзэлж байна. 

2016 онд л гэхэд иргэдийн эрүүл мэндэд 746 тэрбум төгрөгийн санхүүгийн хохирол учирчээ. 

Үүнээс: 

  • Улсын эмнэлэгт 475 ТЭРБУМ төгрөг,
  • Хувийн эмнэлэгт 168 ТЭРБУМ төгрөг, 
  • Гадаадын эмнэлэгт 103 ТЭРБУМ төгрөгийг зарцуулсан байна.
Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх