Монголын сагсчид Оросын багийг буулган авлаа


Монголын сагсанбөмбөгийн баг тамирчид анх удаа Олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна. Манай Улсын үндэсний сагсанбөмбөгийн баг тамирчид энэ сарын 8-12-ны өдрүүдэд Филиппин Улсад зохион байгуулагдаж буй ФИБА 3х3 Дэлхийн аваргын тэмцээнд оролцож буй юм.

Манай 3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил, Филиппин, Канадын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан.

Эхний тоглолтод Канадын багт 21:15 аар хожигдоод байсан шигшээ багийн залуус тэмцээнийг зохион байгуулагч Флиппин улсын шигшээ багийг 21:17-оор хожоод байсан юм.  Тэгвэл өнөөдөр 15:30 минутад  ОХУ-ын шигшээ багтай тоглож 21:18-аар хожлоо.  Харин тун удахгүй 17:10 минутаас Бразилын шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Энэ тоглолтод хожвол хэсгээсээ хоёроор гарах эрхээ авах юм. 

ФИБА 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол 192 байр ахиж, Монгол Улс дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж эхэлсэн. Ази тивийн аваргын алт, мөнгөн медаль, Дэлхийн их дуулгын дөрөвдлгээр байр, Дэлхийн гранпри хүрэл, Азийн танхимын наадмын хүрэл, Оюутны Ази тивийн аварга алт, Дэлхийн Оюутны лигийн алтан медаль тус тс хүртсэн Монголын багийн амжилтын буухиа үргэлжилсээр байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх